Эрүүл мэндийн яам өдөр бүр коронавирусын талаар мэдээлэл өгч байгаа билээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Өнөөдөр Улаанбаатар-Нурсултан чиглэлийн онгоцоор 27 хүн ирсэн. Тандалтын ажиллагаа явуулж нэг иргэнийг тусгаарласан. Мөн "Turkish airline"-аар 230 зорчигч ирж, Итали улсаас эх орондоо ирсэн хоёр иргэнийг тусгаарлалаа. Өчигдөр Москва хотоос нисэх онгоцоор ирсэн нэг гэр бүлийн гурван хүн Италид аялсан гэдгээ нуусан байсан. Тэд хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас явж Итали, Франц улсаар явж, Улаанбаатарт ирсэн даруйдаа ажил руугаа очсон. Хууль хяналтын байгууллагын ажилтнууд түргэн шуурхай ажиллаж, тэдний гэрийн хаягийг тогтоож, тандалт, ажиглалтад авсан.
Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн гэдгээ нууж өөрийгөө болон бусдыг аюултай байдалд оруулахгүй байхыг анхааруулж байна