Д.Трамп В.Путины Украины дайныг сунжруулж буй явдалд уур нь хүрчээ

Европ дахь коронавирусын голомт болоод буй Итали улсад сүүлийн 14 хоног эрчимтэй өссөн. Үүнээс улбаалан сургуулийн үйл ажиллагааг 10 хоног зогсоолоо. Мөн хөл бөмбөгийн Сериа А лиг болон бүх мэргэжлийн спортын тоглолтууд нэг сарын хугацаанд ямар нэг үзэгчгүй явагдах аж.
Өнөөдрийн байдлаар Италид вирусийн улмаас 107 хүн амиа алдсан нь Европ тивд хамгийн их хүн нас барсан улс болоод байгаа юм. Covid-19 Италийн 20 мужийн 19-д нь илэрч, 3000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.