Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 30 хувийг хувьчлан зарах гэж байна гэж олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн.
Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл буюу иргэдэд буруу ойлголт төрүүлж байна гэж сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 30 хүртэлх хувийг барьцаалж, олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах /IPO гаргах/ гэж байгаа болохоос биш, зарах, хувьчлах тухай асуудал биш гэдгийг мэдэгдэж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хувьчлах тухай анх удаа сонсож байна. Олон улсын зах зээлд IPO хийх тухай шийдвэр, УИХ, Засгийн газар дээр ч гарсан. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа энэ асуудлыг дэмжиж байсан юм байна гэж ойлгож байгаа. Гэтэл Ардчилсан намын тамгын газарт орчихоороо байр суурь нь өөрчлөгдчихөж байгааг гайхаж байна. Уйддаг юм уу, яадаг юм гэдэг юм болоод байх шиг байна.
Хоёрдугаарт, IPO гаргана гэдэг амар ажил биш. 2021,2022 онд гарах ажил. Компани дээрээ судалгаа хийнэ, үнэлнэ, хууль эрх зүйн орчныг нь тогтооно. Шат дараалсан арга хэмжээ авна. Хөрөнгө оруулагч нартаа танилцуулах ажил хийнэ. Тэндээс тодорхой хувийг олон улсын хөрөнгө оруулагч нарт оруулъя. Ингэж байж манайх хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье, уул уурхайн салбараа олон улсын жишгээр хөгжүүлье гэдэг шийдвэр гараад явж байгаа.