Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Өчигдөр буюу мягмар гарагт Иран улсын Шүүх байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийсэн. Тус хэвлэлийн хуралд “Иран улс коронавирусын тархалтаас сэргийлэх зорилгоор 54 000 гаруй хоригдлоо түр хугацаанд суллаж буй”-г зарлалаа.
Хоригдлуудын эрүүд мэнд тэднийг ямар хэрэг хийсэн, ямар ялтайгаас үл хамааран маш чухал ач холбогдолтой гэдгийг мэдэгдэн бүхий л хяналтын үйл ажиллагаа Ираны Эрүүл мэндийн яамны хяналтад явагдана гэлээ.
Иран улс нь сүүлийн үед вирусийн халдвар хурдацтай тархаж байгаа гурван улсын нэг юм. Өнөөдрийн байдлаар 2336 хүн халдвартай нь тогтоогдож, 77 хүн нас барсан байна.