Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
АНУ-ын Колумбус хотод хүндийн өргөлтийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-10-нд болно. "Токио-2020" зуны олимпийн наадамд оролцох эрхийн оноо олгох энэ тэмцээнд 36 орны 400 орчим тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Харин манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Ч.Нямзул, 71 кг-д Г.Энэрэл, 76 кг-д М.Анхцэцэг, -87 кг-д Э.Билэгсайхан, +87 кг-д Б.Оюунбаяр нар хүч үзнэ. Дэлхийн цомын тэмцээний эхний зургадугаар байрт орсон тамирчин олимпийн эрхийн оноо хүртэх билээ.