Коронавирусын идэвхижилттэй холбоотойгоор Улсын Онцгой Комисс 2020.2.10нд нүүрсний тээврийг зогсоосон.
Нүүрсний тээвэр зогссонтой холбоотойгоор ихэнх уул уурхайн компаниуд ажилтнуудаа амрааж байгаагаа мэдэгдсэн.
Энэ нь уул уурхайн компаниуд болон манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар “Монзол групп”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ундрамаас тодруулахад:
Манай компани энэ жил өнгөрсөн жилийнхтэйгээ адил 3 сая 200 тонн нүүрс экспортлоно гэсэн төлөвлөгөө энэ жил баталсан. Он гарснаас хойш нэгдүгээр сард борлуулалт маш бага байсан. Хятадын цагаан сар болсон учраас Хятадын байгууллагууд бүгд амарчихдаг. Хоёрдугаар сар эхлээд коронавирус гарч, худалдаа багасаж байгаад одоо бүр зогслоо. Хамгийн багадаа 400-аад тонн нүүрс экспорт энэ хугацаанд байхгүй болж байна гэсэн үг.
Өмнө нь бид Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байгаа МАК, South Gobi Sands зэрэг компаниудаараа хамтраад төмөр зам барих зургийг нь боловсруулаад, төслийг нь бичээд нүүрсээ төмөр замаар экспортлодог болъё гэсэн саналыг маш олон жил улсад тавьсан. Гэвч тэрийг бусад төмөр замын асуудлуудтай холбоотойгоор улстөржүүлээд зөвшөөрөөгүй. Одоо ингээд давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалаад олон уул уурхайн компаниуд сул зогсож байна. Төмөр замаар тээвэр хийдэг байсан бид сул зогсож ингэж их алдагдалд орохгүй байх байсан. Нүүрсний экспорт бол улс төсвийг бүрдүүлдэг томоохон орлого. Том зургаараа энэ нь манай эдийн засгийг маш том алдагдалд оруулж байгаа хэрэг.