Бид өчигдөр "Коронавирусын эдийн засагт үзүүлэх үр дагавар" сэдэвт шууд хэлэлцүүлгийг зохион байгуулсан. "Нэткапитал" группийн ТУЗ-ийн дарга Д.Сүндий "Live forum"-ын үеэр илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.
1. Эрсдэлийг хэзээ ч 0 байлгана гэх ойлголт байхгүй. Гэхдээ төрийн нэгдсэн бодлого дутагдаж байна.
2. Манай ББСБ зээлийнхээ эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх зэргээр ажиллаж байна. Зээлтэй иргэд ойр зуурын хэрэглээгээ дийлэхгүй байна.
3. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо журмаа яаралтай эргэн харах ёстой.
4. УИХ яаралтай төсвөө танаж, хасаж болох зардлуудаа танах хэрэгтэй. Хаа хаанаа эдийн засаг хүнд болоод ирлээ шүү дээ. ЖДҮ зээлийг өөрсдөө авдаг шүү дээ.
5. Иргэдийн зээлийн төлөлтийг Монголбанк л эргэн харна. Төв банк үүнд анхаарах ёстой.
6. Хатуу хязгаарлалт гэхээс илүү аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаа явуулах боломжийг нь хангаж өгөх хэрэгтэй.