Бид өчигдөр "Коронавирусын эдийн засагт үзүүлэх үр дагавар" сэдэвт шууд хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнгийн ярьсан онцлох ярианаас хүргэж байна.
1. Иргэдийн зээлийг яах вэ гэдгийг банк дангаараа шийдэхгүй. Хамтаараа хэлэлцэж шийдэх ёстой.
2. Үнийн хөөрөгдөл бий болохоос сэргийлэх хэрэгтэй. Энэ хүрээнд Хүнсний үндсэн бүтээгдэхүүний гаалийн импортын болон НӨАТ-ын татварыг зургаадугаар сарын 30-ныг хүртэл чөлөөлсөн.
3. Банкны холбоотойгоо ярьж байгаад нэгдсэн тооцоогоо гаргаж ирэх хэрэгтэй. Эдийн засгийн засгаа тогтворжуулахад нэгдсэн тооцооллоо хийх л шаардлагатай.
4. Малайз улс эдийн засгаа дэмжих багц гаргаж эхэлсэн байна. Анх удаа тохиолдсон ийм нөхцөлд бид ч бас олон талаас нь зөвшилцөх хэрэгтэй.
5. Хадгаламж эзэмшигчдийг “та хоёр сарын хүүнээсээ татгалзчих” гэж хэлж болно. Нийгмийн хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй гэдэг үүднээс. Хадгаламж эзэмшигчдэд хандаж уриалга гаргая.
6. Царцанги эдийн засгаа сэргээхийн тулд бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чухал. Хэмнээд давахгүй. Мөнгөжүүлэх хэрэгтэй. Экспортоо хий. Шаардлагатай бол мөнгө хэвлэ.