Коронавирусын халдвараас сэргийлэх зорилгоор энэ сарын 23-ний 08.00 цагаас 27-ний 08.00 цаг хүртэл хотоос орох гарах чиглэлийн замыг хаасан. Харин өчигдөр Засгийн газар хуралдаж, тус шийдвэрийг гуравдугаар сарын 2-н хүртэл сунгасан.
Зарим иргэд Цагаан сарын баярыг тохиолдуулан хөдөө орон нутаг уруу явсан.
Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж та бүхэнд хуулийн заалтыг хүргэе.
Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт "Гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно" гэсэн заалт бий.
Харин та өөрийгөө хорио цээртэй аймаг, сумд байсан гэдгээ нотлох бичиг баримтыг байгаа газрынхаа холбогдох албан тушаалтнаас тодорхойлолт авч, нотлох боломжтой