Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
БНХАУ-д дэгдсэн коронавирусын халдвар дэлхий дахинд хурдацтай тарж байгаа. Манай улс халдвараас сэргийлэх зорилгоор урд хөрштэй хилээ хаасан. Гэхдээ хүнсний импортыг зогсоогоогүй.
Вирусийн халдвартай холбогдуулан зарим нэг төрлийн барааны хүнсний хомсдол үүсэхээс сэргийлэн гааль, НӨАТ-ыг тэглэх тухай асуудал яригдаж байсан. Харин Шувууны аж ахуй эрхлэгчдийн зүгээс мэдэгдэл гаргалаа
Үүнд:
Шувууны аж ахуйн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд зах зээлд хомсдол үүсгэхгүй өндөг нийлүүлэх бүрэн боломжтой.
Өндөгний үнэ зах зээлд нэмэгдэхгүй бөгөөд цаашид хямралын энэ үед өндөгнийхөө үнийг 3 сарын хугацаанд 20 төгрөгөөр бууруулан ажиллахаа мэдэгдэж байна.