LIVE FORUM: КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ҮЕД ТАНЫ ЗААВАЛ МЭДЭХ ЗҮЙЛС
Өрөг.мн, Ub.life сайтууд хамтран Коронавирусийн эсрэг иргэн ТА юу хийж чадах вэ? Live хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт
Ц.Ганзориг – Улсын онцгой комиссийн гишүүн, засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга
Б.Цогтбаатар- Эрүүл мэндийн яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга
Б.Отгонтөгс- МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн профессор
Ж.Хулан- Ub.life сайтын дэд захирал нар оролцлоо.
Бид
–Иргэн та хэрхэн эрүүл мэндээ хамгаалах вэ?
– Бодитой мэдээллийг хүлээн авахдаа яаж нягтлан шалгах вэ?
– Өрх гэрийн хуримтлал, санхүүгээ хэрхэн зохицуулах вэ?
– Улсын онцгой комисс ямар шийдвэрүүд гаргав, яагаад гэсэн сэдвийн хүрээнд ярилцсан юм.
Б.ОТГОНТӨГС: ХОЁР САРЫН ОРЛОГОТОЙ ДҮЙХ ХУРИМТЛАЛТАЙ БАЙХ ЁСТОЙ
Статистик мэдээллийг харж байхад нэг дундаж өрх сардаа 1.7сая төгрөгийн орлоготой. Дэлхий дахинаа эрсдэлийн үед аливаа хувь хүн, айл өрх хоёр сарын орлоготой дүйх хуримтлалтай байх ёстойг зөвлөдөг. Тиймээс Монгол улсын нэг өрхийн дундаж орлого 1.7 сая төгрөг гэж бодвол хоёр сарын орлого буюу 3.4 саяын хуримтлалтай байх шаардлагатай. Харин цагаан сар болох гэж буйтай холбогдуулан айл өрхүүд хүнсээ цуглуулчихсан байгаа байх. Хүнсний барааны таталт хоёр долоо хоног хэрэглэхээр байх ёстой гэж үздэг. Энэ хугацаанд төр засаг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдэг юм.