Самбо бөхийн Дэлхийн аварга, аймгийн харцага Д.Пүрэвдоржийг сар шинийн хүндэт хоймортоо урилаа. 2009 оноос жүдо бөхийн шигшээ багт бэлтгэлээ хийж эхэлсэн тэр өдгөө өөрийн гэсэн "мөрийг зурсан" тамирчин болжээ. Тэрбээр "Үндэсний бөх бол асар том соёл юм" хэмээн тодорхойлсон. Их спортыг үндэсний бөхтэйгээ хослуулсан нь ч давуу тал болж өгснийг ярилаа.
2019 онд БНСУ-д болсон Дэлхийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнд +100 кг-д түрүүлсэн түүний хувьд улирч буй гахай жил үнэхээр ээлээ хайрлажээ.
"Сар шинийн бэлтгэл сайн байсан. Бөхгүйгээр битүүний өдрийг төсөөлөх хэцүү" гэж ярьсан.
Монголынхоо ард түмэнд ирж буй хулгана жилдээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр, дүүрэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлсэн түүний ярицлагыг дээрх бичлэгээс хүлээн авч үзнэ үү.