Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл өглөө. Ахмадууд тэтгэврээ олон сараар зээлдгээс болж гар дээрээ хэрэглээний мөнгөгүй болдог. Авсан зээлээ өөртөө гэхээс илүү үр хүүхдэдээ зориулдаг гэх судалгаа ч бий. Тиймээс ч, ахмадуудыг санхүүгийн гол эх үүсвэр болсон тэтгэврийн мөнгөө таслахгүй байлгахын тулд арилжааны банкуудаар дамжуулан тэтгэврийн зээл олгохыг зогсоохоор ярьж байна.
Харин гурван сараар тэтгэврээ хүүгүйгээр, урьдчилж авдаг болох зохицуулалт хийхээр ярьж байгаа талаар салбарын сайд нь мэдээллээ. Гэхдээ арилжааны банкуудтай саналаа нэгтгэж амжаагүй байна.