Коронавирусын халдвартай тэмцэхээр Хятадын өнцөг булан бүрээс эмчилгээний баг Хубэй мужийг зорьж байгаа билээ. Тэгвэл Хубэй мужийн Шян-Яан хот уруу явж буй хоёр дахь эмчилгээний багт ихэр эгч дүүс багтжээ.
Хятадын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа Шэнжин эмнэлгийн хүүхдийн тасгийн сувилагч Чи Мэй-Янь, Чи Мэйлин гэх хоёр бүсгүй Хубэй мужид ажиллахаар өргөдөл өгсөн ч зөвхөн нэгийг нь явахыг зөвшөөрсөн юм. Гэвч тэд дахин хамтдаа явах хүсэлт илгээж, цуг явахаар болжээ.
Тэдний нэг нь гуравдугаар сарын 1-нд хуримаа хийхээр товлосон, нөгөө нь ирэх дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөсөн гэрлэлтээ хойшлуулсан байна.
Ташрамд дурдахад, Хубэй мужийн 1716 эмнэлгийн ажилтан вирусийн халдвартай болох нь тогтоогдож, зургаан ажилтан амиа алдсан билээ.