Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2020 оны 02 дугаар сарын 19-ний 18 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Номин” Супермаркетийн хойд талын автомашины зогсоол дээр иргэн А нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу нэн ховор амьтны жагсаалтад орсон Цоохор ирвэсийн түүхий эд болох хоёр ширхэг арьс, гавлын яс, соёоны хамт худалдан борлуулах гэж байх үед нь илрүүлсэн байна.
Цоохор ирвэсийн түүхий эд болох арьс, гавлын яс, соёо зэргийг БНХАУ-ын иргэд өндөр үнээр худалдаж авдаг гэх ташаа мэдээлэл иргэдийн дунд байгаагаас ашиг, орлого олох зорилгоор дээрх амьтныг хууль бусаар агнажээ.
Баян-Өлгий, Баянхонгор, Ховд, Завхан аймгуудад Цоохор ирвэсийн тархац нэмэгдэж малруу халдаж байгаатай холбоотойгоор иргэд агнаж байж болзошгүй юм.
Хэргийг үргэлжлүүлэн Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж байна.