Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын онцгой комисс өнөөдөр хуралдах гэж байна. Хуралдаанаар Коронавирусын цаг үеийн нөхцөл байдлын үеэр авах арга хэмжээний тухай хэлэлцэнэ. Энэ дундаа, сар шинийн өдрүүдээр авто зам хаах эсэхийг шийдвэрлэх гэж байна.
Одоогоор, Архангай, Говь-Алтай, Дундговь, Увс, Ховд, Дорноговь зэрэг нийт зургаан аймаг сар шинийн баярын өдрүүдээр аймгийн төв рүү орох, гарах хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлээд байна. Хэрэв, улсын онцгой комисс улсын хэмжээнд хөдөлгөөн хязгаарлах шаардлагагагүй гэж үзвэл аймгийн онцгой комиссын шийдвэр хэрэгжихгүй. Харин нийтээр хөдөлгөөн хязгаарлахаар Улсын онцгой комисс шийдвэл түүнийг нийтээр дагаж мөрдөнө.