З.Төмөртөмөө: Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийг түр орон сууцаар хангана

Шинэ коронавирусын тархалтаас болж манай улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хоёрдугаар сарын 13-нд УОК-ын шийдвэрээр шилжсэн. Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалсан билээ.
Харин баярын өдрүүдэд орон нутгийн замыг хаах эсэх шийдвэрийг маргаашийн Улсын онцгой комиссын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.
Хэрэв Онцгой комисс хөдөлгөөн хязгаарлах шаардлагатай гэж үзэн шийдвэр гаргавал тухайн аймгийн Засаг даргын захирамж хэрэгжиж эхэлнэ. Улсын онцгой комисс хөдөлгөөн хязгаарлах шаардлагагүй гэж үзвэл Засаг дарга нарын захирамж хэрэгжихгүй аж.