Монгол улсын Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар БНХАУ-д гарсан шинэ коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд их, дээд сургууль, МСҮТ-ийн сургалтын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасан. Тиймээс ирэх гуравдугаар сарын 5, 7, 14, 21-ний IELTS-ийн шалгалтууд цуцлагдсан байна. Бүртгүүлсэн хүмүүс шалгалтын өдрөө дахин сонгох, төлбөрөө эргүүлэн авах боломжтой юм.
Хэрэв шалгалтын өдрөө шилжүүлэх бол IELTS Test Date 2020 календариас өөрт тохиромжтой өдрийг сонгож, өөрийн овог нэрийн хамт илгээнэ. Шалгалтын төлбөрийг буцаан авах бол өөрийн банкны мэдээлэл, дансны дугаар зэргийг тодорхой бичиж явуулах шаардлагатай.
Гуравдугаар сарын 5 шалгалтад бүртгүүлсэн хүмүүс – [email protected],
Гуравдугаар сарын 7 шалгалтад бүртгүүлсэн хүмүүс – [email protected],
Гуравдугаар сарын 14 шалгалтад бүртгүүлсэн хүмүүс – [email protected],
Гуравдугаар сарын 21 шалгалтад бүртгүүлсэн хүмүүс – [email protected]
Эх сурвалж: ESP Foundation