Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ерөнхий сайд асан М.Энхсайханыг яллагдагчаар татлаа. Түүнийг Эрүүгийн хуулийн 19.6 дахь заалт буюу Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгааг эх сурвалж мэдээллээ.
М.Энхсайханыг өнгөрсөн оны зургаадугаар сард АТГ-аас баривчилж, 461-р хорих ангид саатуулж байсан. Түүнийг Таван толгойн орд газрыг ашиглахтай холбоотой төслийн Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байх явцдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргээр шалгаж эхлээд байсан юм.