Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
Энэ удаагийн өдөрлөг маргааш Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбарууд болон нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Иргэн та өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэн, захиргаа, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүйн өөрт тулгарч буй асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой юм.