Энэ сарын 15-16-нд Словакийн Братислав хотноо болсон жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээн болж өндөрлөсөн билээ. Энэ удаагийн тэмцээнд 29 орны 154 тамирчид оролцсон байна. Тэмцээнд -48 кг-д Японы залуу жүдоч болох Огура АОИ-д унаж, ОУХМ Г.Наранцэцэг мөнгөн медаль хүртжээ. Мөн +78 кг-д өрсөлдсөн ОУХМ Э.Гандиймаа долоогугаар байр эзэлсэн амжилт үзүүлсэн байна.
Герман Дюссельдорф Гранд слам 2020-д Монгол улсыг төлөөлж эрэгтэйчүүдээс:
-60 кг-д Э.Ариунболд
-66 кг-д Г. Хэрлэн, Ё.Басхүү,
-73 кг-д Г.Одбаяр
-81 кг-д Моллаеи Саеид
-90 кг-д Г.Алтанбагана
-100 кг-д Л.Отгонбаатар
+100 кг-д Ө.Дүүрэнбаяр , О.Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүдээс -48 кг-д Г.Наранцэцэг
-52 кг-д Л.Сосорбарам, Б.Хорлоодой
-57 кг-д Д.Сумъяа
-63 кг-д Б.Ганхайч
-70 кг-д Ц.Наранжаргал
-73 кг-д О.Мөнхцэцэг
+78 кг-д Э.Гандиймаа