УИХ-ын гишүүн асан М.Сономпилд оноосон дөрвөн жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ
Түүнийг сайдаар ажиллаж байхдаа “Дархан” дулааны цахилгаан станцад хаягдал үнсний сав шинээр барих сонгон шалгаруулалтад “Хотгол зам” компанийг шалгаруулах хууль бус үүрэг өгч, иргэн Х-ээс 266 сая төгрөгийн хахуул авсан хэмээн буруутгасан юм. Шүүх түүнийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн хууль бусаар олсон 266 сая төгрөгийн улсын орлого болгосон.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Сономпилд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Сономпилийг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар дөрвөн жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
М.Сономпил нь 2012 онд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд, 2006 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан.