
Цагаа үр дүнтэй өнгөрөөхөд тань тусалж мэдлэг, мэдээлэл олгох МОНГОЛЫН дөрвөн инстаграм хаяг санал болгож байна.
1.Sexual.education_n хаяг. Энэ нь Sexual Education ТББ ба хүмүүсийн сексийн тухай асуултуудад анхан шатны зөвлөгөө мэдлэг үнэгүй олгож, товч хариулдаг хаяг юм. Шаардлага нь та ердөө л асуултаа кириллээр бичихэд болно.
Жишээ нь Мөөгөнцөр хэрхэн эмчлэх вэ? Бэлэг эрхтэн загатнаад байна, миний хөх жижигхэн байгаа нь ямар учиртай вэ? Зэрэг нүүр нүүрээ хараад эмчээс асуухаас эмээдэг, ээж аавдаа хэлэхээс ичдэг асуултуудад тэд хариулж байна.
2. Bayarsaikhan хаяг. Түүнийг В.Баярсайхан гэдэг. Энтерпренэр. Сүүлийн үед инстаграм хаягтаа англи хэлний зөв дуудлага, утга агуулгыг ойлгуулж, зааж байгаа нь залууст мэдлэг олгож байна. Жишээ нь өчигдөр л гэхэд
Pork– порк
fork -форк
pan– пайна
fan – файна
үгнүүдийг хэрхэн зөв дуудахыг, өгүүлбэрт яаж ашиглахыг заалаа. Залуус түүний богино, үр өгөөжтэй хичээлийг давтаад стори болгоод явуулахад зөрүүлээд тэдний сториг өөрийн сторидоо оруулдаг юм.
3.Urug.mn цахим хуудасны хаяг. Энэ хуудсыг та дагавал баталгаатай мэдээг аль нэг мэдээний вэб сайт орж, тв үзэлгүйгээр хүлээн авах боломжтой. Мөн танд мэдлэг олгох, мэдээлэл өгөх богино видеог IGTV-дээ оруулдаг билээ. Жишээ нь хамгийн сүүлд тэргэнцэртэй бүсгүй өндөр ууланд хэрхэн авирч буй үйл явцыг харуулсан урам зориг авах контент оруулжээ.
4.Moana_onlinecourse хаяг. Энэ нь өдөр бүр шинэ үг зөв дуудлагатай нь оруулж, орой нь сторигоор зөв бурууг нь шалгаж, шалгалт авдаг хаяг юм. Танд англи хэлийг хөгжилтэй, сонирхолтой аргаар сурахад тусална.