Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзултай сар шинийн баярын үеэр авах арга хэмжээнүүдийн талаар тодрууллаа.
Өнгөрсөн оны байдлаар нийт 2269 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээр гамт хэргүүдийн дийлэнх нь хулгайлах гэмт хэрэг байсан. Энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оныхоос 31.1 хувиар буурсан эдгээр гэмт хэргийн гэр, орон байрны хулгайн хэрэг дийлэнхийг эзэлж байна. Иймээс иргэд хаалганы бэхэлгээ болон цоож, цонхны хаалтыг сайн хийх хэрэгтэй, хөршийн холбоог давхар ажиллуулмаар байна.Айлын цоожинд түлхүүр тааруулан хулгай хийх гэмт хэрэг 14 удаа гарсан, иргэд маань албан байгууллага болон гэр орныхоо түлхүүрийг нууцлалыг сайтар хангаж байх хэрэгтэй.
Баяр ёслолын өдрүүд эхэлсэнтэй холбогдуулан гадуур явж байгаа иргэд халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болох хандлага өндөр байдаг. Түүнчлэн хулгайчид эмнэлгийн байгууллагын руу нэвтэрч, өвчтэй байгаа иргэдийг далимдуулан гэмт хэрэг хийх нь ихэссэн байна.
Нийслэлийн засаг даргын гаргасан тушаалаар нийтийн гудамж талбайд нус, шүлсээ ил задгай хаясан иргэдэд зөрчлийн тухай хуулийн тав дугаар зүйл нэгт заасны дагуу арга хэмжээ, торгуулийг авч ажиллаж байгаа. Авто зам, нийтийн гудамж талбайд бие зассан, нус, цэр, шүлс, тамхины иш хогоо хаясан бол иргэнийг 10 мянган төгрөгөөр торгоно гэж хуулинд заасан байгаа.
Нийт нус цэрээ хаясан 55, хог хаясан 1040, гудамж талбайд бие зассан 110 тохиолдолд арга хэмжээ авсан.
Цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс нисдэг камерийн ашиглаж байгаа. Түүнийгээ хотын алслагдсан дүүргүүдээр ашигладаг, энэ нь дүрэм журмын дагуу ажилладаг. Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс тухайн нутаг дэвсгэрт хяналтын үйл ажиллагаа хийдэг.
Харин баяр ёслолын үеэр иргэдийг дроноор хянана гэсэн зүйл байхгүй.