Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хоёрдугаар сарын 15-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын 104 иргэн хил нэвтрэн орж ирсэн. Тэдгээр хүмүүст холбогдох байгууллагууд шуурхай байдлаар эрүүл мэндийн үзлэг хийж, асуумж авсан.
Одоогоор хилээр орж ирсэн иргэдийг Замын-Үүдэд чөлөөлж бэлдсэн гурван зочид буудалд 14 хоног тусгаарлан ажиглалт хийж байна. Термокамер болон, эрүүл мэндийн асуумжаар нэг зорчигч халуунтай байсан нь илэрсэн. Тиймээс тухайн хүнийг тусгаарлан үзлэг, шинжилгээ хийж байна.
Харин үлдсэн 103 иргэнийг “Жинчин”, “Замын-Үүд”, “Америста” гэх гурван зочид буудалд хуваарилан тусгаарлаж байгаа бөгөөд Монгол Улс хилээ бүрэн хаасны дараа орж ирсэн тул иргэд үйлчилгээний зардлаа өөрсдөө 100 хувь дааж байгаа юм.