Коронавирусийн тархалттай холбоотой дэлхий дахиныг хамарсан хэд хэдэн томоохон арга хэмжээнүүд хойшилсон билээ. Үүнтэй холбоотойгоор Токио-2020 олимпыг хойшлуулах бүр цуцлах талаарх асуудлыг олон улсын хэвлэлүүд болон Японы хэд хэдэн хэвлэл мэдээллийн асуулт болсон.
Тэгвэл энэхүү асуултын хариултыг Наадмын зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори “ Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Олимпын наадмыг хойшлуулах мэдээ их түгэх болсон. Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсан ч энэ нь зуны олимпын наадмыг хойшлуулах хэмжээнд нөлөөлөхгүй. Наадам товлосон цагтаа зохион байгуулагдана. Коронавирусийн тархалтын эсрэг арга хэмжээ авах чиглэлд Засгийн газартай хамтран ажиллана” хэмээн гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.