
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяаг нар мэдээлэл өглөө.
Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэд 96480 төгрөг ногдож байна.
Компаны тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг энэ оны 05 дугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцааны дараа дансаа баталгаажуулсан байх ёстой.
Мөн ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЭТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг танилцууллаа. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж, цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм.
Энэ тухай мэдээллийг компанийн вэб сайт, пэйж хуудас, "Эрдэнэс-Тавантолгой" аппликейшн, 1,072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл Даваа гараг бүрийн 13:00 цагт ЭТТ ХК-иас ногдол ашиг болон компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол хүргэж байх юм байна.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Тус компанийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар энэ асуудлаар тун удахгүй мэдээлэл өгөх гэж байна. Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-өөс гаргасан энэ шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1–ний дотор хувьцаа эзэмшигчдээр хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу энэ онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгоно. Иймд иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой.
Ногдол ашиг хуваарилах болсон тул ЭТТ ХК шинэ аппликэйшн гаргасан. Уг аппликэйшнийг татаж аван, иргэд хэчнээн хувьцаатайгаа шалгах, санал өгөх, мэдээ мэдээлэл хүлээн авах, хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой юм.
Мөн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох хуртэл даваа гараг бүрийн 13.00 цагт тус компани хэвлэлийн хурал хийж, компанийн үйл ажиллагааны мэдээллийг өгөх юм байна. Иргэд мэдээллийг ЭТТ-г цахим хуудас, фэйсбүүкийн хуудас, 1072 фэйсбүүк хуудас болон 1800-1072 утаснаас буюу албан ёсны хуудаснаас авах хэрэгтэйг анхааруулав.