
Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Г.Нэргүй : Нийслэлийн онцгой байдлын газрын даргын тушаалаар явган эргүүлүүд ажиллахаар болсон бөгөөд хотын төв, гэр хорооллын гудамжууд гээд бүхий л газарт иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэн ажиллах юм байна. Ингэхдээ торгохгүй маск зүүх, шүлс, нус цэрээ ил задгай хаяхгүй байхыг сануулж, зөвлөгөө өгнө.
Мөн нийслэлийн Засаг даргын үүрэг болгосны дагуу Зөрчлийн тухай хуулийн дагуу гудамжинд нус, цэр, тамхины ишээ хаясан иргэдийг торгож буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт нийт 200 иргэнийг торгоод байгаа аж.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээллээр манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д гурав, Дорнодод 1, Замын-Үүдэд нэг иргэн шинжилгээний хариугаа хүлээж байгаа.
Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил;Өдөрт 100-200 тонн барьцалдуулагч бодис БНХАУ-аас импортолж байна. Барьцалдуулагч бодис тасарсан гэсэн ойлголт байхгүй. Мөн хүмүүст зургаан шуудайгаар буюу өгдөг тоогоороо өгч байгаа. Барьцалдуулагч болон шахмал түлшний хомсдол одоогоор үүсээгүй гэв.