Говьсүмбэр аймгийн прокурорын газраас аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангитай ажил хэргийн хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Мөнгөнцэцэг прокурорын байгууллагын 2020 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрүүдэн шүүх явдлыг гаргуулахгүй байхад анхаарах асуудлын талаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангийн дарга, хошууч Э.Тамир хорих ангийн үйл ажиллагааны талаар тус тус мэдээлэл хийлээ.
Уулзалт, зөвлөгөөнөөр ял эдлүүлэх болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллах ажиллагаа, цагдан хорих байрны үйл ажиллагаа, хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар тус тус ажил хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ажилтнуудаас мэдээлэл хийж хэлэлцүүлэн, учирч буй хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хуулийн заалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголтонд хүрсэн байна.