Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Төв аймгийн Зуунмод хотод коронавирусын халдвартай байж болзошгүй нэг иргэнийг аймгийн нэгдсэн төв эмнэлэгт тусгаарласан байна. Тэрээр нэгдүгээр сарын 3-ий үеэр БНХАУ-д байсан ба хоёр хоногийн өмнө эмнэлгийн байгууллагад ханджээ. Түүнд коронавирусын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тул үзлэг хийсэн эмчийг ч аймгийн төв эмнэлэгт тусгаарлажээ. Өнөөдөр тэднээс шинжилгээ аван ХӨСҮТ рүү явуулсан байна. Шинжилгээний хариу өнөө орой гарна хэмээн албаны хүн мэдээллээ.