Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багт шөнийн 1.15 цагт айлын гэр шатаж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь гал түймэр унтраах 47 дугаар ангийн зургаан алба хаагч очиж ажилласан байна.
Гал түймрийн улмаас 33 настай Э, 33 настай Б, 14 настай Х нар амиа алдсан аж. Харин 12 настай Б болон гурван настай Б-г гэрийн тооноор гаргасан бөгөөд гурван настай Б-н зүүн гарын арын хэсэг нэгдүгээр зэргийн түлэгдэлттэй байжээ.