Нэгдүгээр сарын 6-наас хойш манай улсад нийт 100 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, Өвөрхангай, Дархан-Уул, Хөвсгөл, Баян-өлгий аймагт бүртгэгдсэн юм. Замын-Үүд боомтоор галт тэргээр орж ирсэн сэжигтэй нэг иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Маргааш хариу гарна. Мөн сэжигтэй хүнтэй шууд хавьталд орсон 109 хүнийг тусгаарласан аж. Дэлхий дахинд халдвар авсан иргэдийн нас баралт нь 2%, биеийн байдал муу байгаа нь 15%, биеийн байдал хүнд байгаа нь 4% байгаа аж.
Мөн коронавирусын халдварыг хүний биеэс гардаг бүх шингэнээр халдварлаж байж болзошгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Коронавирусын халдвартай иргэдтэй шууд хавьталд ороогүй байхад вирусийн халдвар 10 гаруй улсад илэрсэн тул БНХАУ уруу зорчихгүй байхыг дахин сануулъя гэв.
Хэрэв халдварын голомтоос ирсэн бол өөрийгөө 14 хоног гэртээ тусгаарлан, сайтар ажиглан, ямар нэг шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Ташрамд дурдахад, Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цагдаа, эмнэлгийн байгууллага уруу залгаж "Би Үхань хотоос ирсэн. Коронавирусын халдвартай" хэмээн тоглохгүй байхыг анхаарууллаа.