УИХ-ын сонгуультай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл энэ сарын 1-ээс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хаасан юм. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын 120 зүйлтэй төлөвлөгөөг баталсан. Хуульд хэд хэдэн дүрэм журам батлахаар заасан. Үүний дагуу СЕХ 14 журам, гурван заавар цөөнгүй маягт, загварыг батлах ёстой. Энэ ажлыг хоёр, гуравдугаар сард хийхээр төлөвлөсөн. Дөрөвдүгээр сард Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулагдана. Дээд тал нь есөн хүн ажиллана, эдгээр хүмүүс төрийн алба хаагчид СЕХ-ноос явуулах сургалтад сууж гэрчилгээ авснаар ажиллах боломжтой болох юм. Нийтдээ улсын хэмжээнд 2000 орчим хэсэг байгуулагдах тооцоо байгаа аж.
Нам, эвсэлүүд дөрөвдүгээр сарын 25-наас өмнө энэ жилийн сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдэх ёстой. 2016 оны УИХ-ын сонгуулиар 12 нам, гурван эсвэл оролцож байсан.
Өнгөрсөн долоон удаагийн сонгуулиар нийт 2840 орчим хүн нэр дэвшсэн байна. 2016 оны сонгуулиар 498 хүн нэр дэвшсэн байна.