Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Коронавирусын халдвар БНХАУ-ын 31 муж, дэлхийн 27 улсад бүртгэгдсэн тул томоохон компаниуд үйл ажиллагаа зогсоосон талаар бид мэдээлж байсан. Харин өчигдөр буюу даваа гарагаас эхлэн хүмүүс нөхцөл байдалдаа тааруулан ажлаа хийж эхэлжээ. Мөн үйл ажиллагаагаа явуулж буй компани ажилчдынхаа биеийг шалгаж, температурыг тогтоосны дараа нэвтрүүлж байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвараар 40 000 гаруй хүн өвчилж, 1000 орчим хүн амиа алдсан. Нийт вирустэй хүмүүсийн 97 хувь нь БНХАУ-ын иргэд байгаа юм.
БНХАУ-ын Тенсэнт, Алибаба, Майкрософт компанийн ажилчид даваа гарагаас эхлэн гэрээсээ ажлаа хийж эхэлсэн байна. Харин Тоёота болон Волксваген компаниуд хаалттай хэвээрээ аж.