Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явцтай холбоотойгоор Улсын онцгой комисс өнөөдөр хуралдсан билээ.
Нүүрсний уурхайнуудад өнөөдрөөс ачилтыг зогсоосон гэх мэдээлэл орон нутгаас өгч байсан. Тэгвэл Улсын онцгой комисс ийнхүү нүүрсний экспортыг гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоох нь зөв гэж шийдвэрлэлээ.
Энэ он гарсаар коронавирусийн тархалт газар авч байгаа нь ийнхүү нүүрсний экспортын хэмжээг тодорхой хугацаанд бууруулахаар нөхцөл байдлыг бий болголоо.
Тиймээс Засгийн газрын тогтоол хэрэгжиж дуустал буюу гуравдугаар сарын 2-н хүртэл тээвэрлэлтийг зогсоох санал хэлэлцүүлэх боллоо" гэсэн мэдээллийг орон нутгийн хэвлэлд өгсөн байсан.
Харин Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар "Хилийн боомт хаах асуудал аймаг дангаараа шийддэг асуудал биш. Холбогдох хууль тогтоомж, хоёр улсын хооронд байгуулсан хилийн дэглэм, гэрээ хэлэлцээрийн дагуу Засгийн газар хооронд дипломат шугамаар хэлэлцэгдэж шийдэгдэх асуудал. Тиймээс аймгийн Онцгой комиссоос журмын дагуу боомтын үйл ажиллагааг түр хаах саналыг Улсын онцгой комисст албан ёсоор хүргүүлсэн. Мөн урьдчилан сэргийлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийн тооцоог хийж шийдвэрлүүлэхээр боллоо" гэсэн юм.