Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 /Цэргийн бүртгэлийг Аймаг, Нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна./ Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаал, /Цэргийн бүртгэл явуулах журам/ Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу Цэргийн бүртгэл 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 07-ний өдрүүдийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж дууслаа. Энэ талаар өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай нар мэдээлэл хийлээ.
Цэргийн бүртгэлд Төрийн албан хаагч 709, хэсгийн ахлагч 1605, нийт 2314 албан хаагч ажиллажээ.
Цэргийн бүртгэл:
Баянгол дүүрэг- 91.8 хувь
Баянзүрх дүүрэг- 97.4 хувь
Сонгинохайрхан дүүрэг- 95.2 хувь
Чингэлтэй дүүрэг- 95.2 хувь
Сүхбаатар дүүрэг- 96.2 хувь
Хан-Уул дүүрэг- 94.6хувь
Налайх дүүрэг- 95.9 хувь
Багануур дүүрэг- 97.6 хувь
Багахангай дүүрэг- 98.3 хувь
Нийслэлээс дэвшүүлсэн “Нэг хот- Нэг стандарт” зорилтын хүрээнд цэргийн бүртгэлийг нэг стандартын дагуу 93.3 хувьтай зохион байгууллаа.
Халдварт өвчин гарч Нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамжаар хорио тогтоосонтой холбогдуулан цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 05-15-ны өдрүүдэд дүүргийн Цэргийн штабууд торгуульгүй бүртгэнэ гэдгийг албаныхан онцолж хэлсэн юм.
Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс