Гандөшийн Батзаяа нь 2019.09.13-ны өдөр ЦУСНЫ ХОРТ ХАВДАРтай нь оношлогдсон юм. Урлагийн төлөө цохилох зүрхтэй, өсөх ирээдүйтэй 29-хэн настай залуу.
Одоо Бээжин хотын “HEBEI YANDA LU DAOPEI HOSPITALEBEI YANDA LU DAOPEI HOSPITAL”-д эмчлүүлж байгаа ба 2019.09.20-ны байдлаар ХАВДРЫН ТАРХАЛТ 80%-тай байгаа юм. Тиймээс “Чөмөг шилжүүлэн суулгах мэс засал” яаралтай хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд хагалгаа, эмчилгээний зардлын хандивын аян өрнүүлж байгаа билээ.
Хамгийн сүүлд гэхэд түүнд Дөрвөлжин Тарвас НҮТББ-ынхан маань санаачлан V point-ын салбаруудаар Г.Батзаяад зориулан хандивын хайрцагнууд байршуулж эхэлжээ. Мөн Бельги улсад суугаа Монголчууд, Auto expo center mongolia-ийн хамт олон мөнгө хандивлажээ.
Түүнд хандивын мөнгө цуглуулах явц удаашралтай байгаа тул хагалгаанд орохгүй наана нь хими эмчилгээ зэрэгт орсоор байна.
Хандивын данс:
Хаанбанк: 5035247726 Батзаяа
Голомтбанк: 2015129245 Батзаяа
Худалдаа хөгжлийн банк: 465004868 Батзаяа