Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ний мөнгөн медальт, “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт Гери Рассельтэй IBO болон WBC холбооны хагас хөнгөн жингийн мэргэжлийн боксын дэлхийн аваргын төлөө тулалдлаа. Нийт 12 үе тоглож Н.Төгсцогт ялагдлаа.
Н.Төгсцогтыг ялсан өрсөлдөгч АНУ-ын тамирчин, 31 настай Гери Рассель нь мэргэжлийн боксын ринг дээр 30 удаагийн халз тулаанд хүчээ сорьсноос 17 нь хүнд цохилтоор ялж байв. Тэр ганцхан удаа ялагдаж, дэлхийн аварга цолыг гурван удаа хамгаалсан шилдэг боксчин юм.
Манай тамирчин Н.Төгсцогт нь мэргэжлийн боксын рингэнд 12 тулаан хийж, өнөөдрийн тулаан ганц ялагдал нь болов. Өнөөдрийн тулаан “King Tug” хочит Н.Төгсцогтын цаашдын нь амжилтын гарааг тодорхойлох чухал тулаан байв.