Бизнес өрөг нэвтрүүлэг шинэ цувралаа АНУ-аас бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаараараа АНУ-ын Чикаго хотод даатгал, хууль, маркетингийн чиглэлээр бизнес эрхэлдэг бүсгүйчүүдтэй ярилцлаа.
Тэд өөрсдийн мэргэжлээрээ Америкийн зах зээл дээр бизнесээ эрхлээд амжилттай явж байгаа ч энэ хүртлээ их хөдөлмөрлөж байж хүлээн зөвшөөрөгдөж байснаа өөрсдийн кэйс дээр ярьлаа.
“DB Associates” хуулийн товчооны үүсгэн байгуулагч, хуульч Б.Дуламсүрэн:
“Би АНУ-д хуульчаар ажилладаг. Анх шүүх хурлын танхимд орж ирээд шүүгч нарын суудалд сууж байхад, Чи орчуулагч нь уу? гэж их асуудаг байсан. Ази, эмэгтэй хуульч Америкт ховор болохоор хүлээн зөвшөөрөхгүй байгаа хандлагын нэг хэлбэр. Гэхдээ одоо бол намайг шүүгч нар дундаа таньдаг болсон."
“March Media Chicago” компанийн захирал Э.Золжаргал:
"Би эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг компанид маркетингийн менежерээр ажилладаг. Одоо хувиараа маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанитай. Маркетингийн төсөл авах гэж байгаа хэрэглэгчид ихэнх нь Америкчууд байдаг болохоор анх гайхаж та яг ажиллах уу гэж асуудаг үе байсан"
“Sukh Agency” даатгалын компанийн захирал С.Энхбаяр:
"American Family" даатгалын компанийхаа agency болоод нэг жилийн дарааг топ 7д шалгарч байлаа. Тэр үед мөн л ази тэгээд эмэгтэй хүн байж яаж чадав аа гэсэн хандлагатай харьцдаг байсан."
Хэдийгээр Америк улс 330 сая хүн амтай, дэлхийн хамгийн том зах зээлийн нэг ч эхлүүлсэн бизнес болгон амжилттай явддаггүй. Бизнесийн олон сорилтуудыг давах хэрэгтэй болдог байна.
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь өнөө орой 17 цагаас NTV тв-ээр хүлээн авч үзээрэй.