Япон улсын Йокохама хотод коронавирусын халдвартай байж болзошгүй хүмүүс зорчиж байсан “Diamond Princess” аяллын усан онгоцноос коронавирусын халдвар илэрлээ. Шинжилгээгээр 20 хүн халдвартай болох нь тогтоогдсон.
Усан онгоцонд 3,700 хүн байсан, тэдний 61 хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Халдвартай иргэдийн 21 нь япон, бусад нь гадаадын иргэд аж. Өмнө нь халдвар илэрсэн 20 хүнийг Японы Эрүүл мэндийн яамнаас Йокохамагийн эмнэлэгт тусгаарлаж, шинээр илэрсэн халдвар тээгчдийг Токио, Сайтама, Чиба, Канагава, Шизуока мужийн эмнэлэгт эмчлэхээр болсон юм.
Уг усан онгоцоор аялж яваад Хонг Конгт буусан нэг зорчигчоос коронавирусийн халдвар илэрсэн аж. Иймээс Японы талаас усан онгоцыг Йокохамагийн боомтод ирэхэд нь саатуулж, хөл хорио тогтоосон байна. Тус онгоцыг 14 хоног хөл хорионд байлгаж, зорчигчдыг нь буулгахгүй тул өнөөдөр боомтоос хангамжийн хоол хүнс нийлүүлсэн байна.