Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Өмнөговь аймгийн “Гашуунсухайт” хилийн боомтод ажиллаж байна. Боомтоор орох чиглэлд 1 дүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 5-ны хооронд нийт 2615 Монгол иргэн, БНХАУ-ын 36 иргэн, 1432 тээврийн хэрэгслийг хорио цээрийн дэглэмийн дагуу хяналт, шалгалтаар улсын хилээр нэвтрүүлжээ.
Өнөөдрийн байдлаар,улсын хилээс 195-210-км-т буюу ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн төв Линхэ хотод хоёр, Үеэн хотод хоёр хүн, нийт дөрвөн хүн коронавирусийн халдвар авсан сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Мөн Баяннуур аймгийн Халиун хотод хоёр хүн халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн байна.
Хилийн эрсдэлтэй бүсэд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа албан хаагчдад шаардлагатай зүйлсийг бүрдүүлсэн ч ердөө 2-3 хоногийн нөөцтэй байна.Иймээс тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, яаралтай тусламжийн эмийн нөөцөөр хангах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Улсын онцгой комиссоос хүслээ.