АНУ-ын алдарт дуучин, дуу зохиогч, жүжигчин, продюсер Селена Гомез тун удахгүй өөрийн гоо сайхны брэндээ олон нийтэд танилцуулахаар болжээ. Тэрээр 10 настайгаасаа хойш өдийг хүртэл урлагийн салбарт тасралтгүй зүтгэж байгаа бөгөөд өөрийгөө шинэ салбарт сорих гэж байна. Тэрээр албан ёсны Инстаграм хуудсаараа дамжуулан сонсогч, фенүүддээ өөрийн "Rare Beauty" хэмээх гоо сайхны брэндийн нээлтийн талаарх мэдээллийг хүргэсэн байна.
Тэрээр бичихдээ: "Залуус аа, миний бие өөрийн гэсэн гоо сайхны брэндийг байгуулах хүндтэй төсөл дээр ажиллаад хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Ингээд эцэст нь энэ зун "Rare Beauty" хэмээх гоо сайхны брэндээ "Sephora"-гийн Хойд Америк дахь салбаруудад нээхээ албан ёсоор мэдэгдэх гэж байгаадаа туйлын их баяртай байна. Брэндийн албан ёсны Инстаграм хуудас болох @rarebeauty-г дагаж бидэнтэй нэгдээрэй" хэмээн мэдээлсэн байна.