Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Japan Airlines” болон “МИАТ” ХК хамтран 2020 оны гуравдугаар сарын 31-ээс код шэйр түншлэл буюу Монгол, Японы хооронд олон улсын тээврийн хэрэгслийн сүлжээг өргөжүүлэхээр тохиролцсон гэрээ байгуулснаа өнөөдөр зарлав. Энэхүү гэрээ нь Япон улсын хоёр томоохон хот болох Токио-Нарита, Осака-Кансай хооронд нислэг хийхийг санал болгож байгаа аж.
Үүний зэрэгцээ МИАТ компани нь Наритагаас цааш олон улсын таван чиглэлээр нислэг хийх боломж бүрдэх юм байна. Тухайлбал Сингапур, Мельбурн, Хо Ши Мин, Ханой, Бусан зэрэг чиглэлд нислэг үйлдэж эхэлнэ гэсэн үг юм.