Төрийн өндөр болон бусад 39 мянган албан тушаалтан, албан хаагчид АТГ-т жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор мэдүүлэг гаргадаг. Энэ жилийн мэдүүлгээ хүргүүлэх хугацаа 10 хоногийн дараа дуусах гэж байна.
Авлигын эсрэг хуулинд зааснаар АТГ-т төрийн өндөр болон бусад 290 албан тушаалтан Хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй. Одоогоор, 95 албан тушаалтан мэдүүлгээ хүргүүлжээ. Тэдний 19 нь УИХ-ын гишүүн, гурав нь сайд, найм нь Төрийн нарийн бичгийн дарга, 19 нь агентлагийн дарга, 20 нь элчин сайд консул, бусад 26 байна.
Мэдүүлэг гаргагчид жил бүр хугацаагаа тулгаж, хайнга ханддаг. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг байгууллагууд 50-60 хувьтай байна.
Иймд хуулийн хугацаанд багтаж, Хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт ирүүлэхийг анхааруулж байна.