Бизнес өрөг нэвтрүүлгийн АНУ-аас бэлтгэсэн шинэ цувралын хүрээнд тэнд бизнес эрхэлж байгаа Монголчуудтай ярилцсан ярилцлагыг цувралаар та бүхэндээ хүргэж байгаа билээ.
Энэ удаа АНУ-ын Чикаго хотод настай хүн асардаг ажилд Монголчуудыгаа зуучилдаг бизнес эрхэлдэг “Kind Care Service” компанийн захирал Б.Раднаасамбуутай ярилцлаа.
Тэрээр 17-н жилийн өмнөөс эхнэртэйгээ нийлээд энэ ажлаа зуучлалын байдлаар хийж эхэлсэн бол өнгөрсөн жилээс эхлэн лицензээ авч компаниа байгуулан ажиллаж байгаа юм байна. Настай хүн асардаг ажлыг Америкт ажиллаж байгаа Монголчуудын хувьд их хийдэг юм байна.
Компанийнхаа үйл ажиллагааг тайлбарлахгүй юу. Настай хүн асардаг ажлыг манай Монголчууд энд их хийдэг үү?
Насан өндөр болчихсон бие нь муудаад асаргаа шаардлагатай байгаа хүмүүс, гэртээ байх чадваргүй болсон тохиололд хүмүүс нэг бол асрамжийн газарт очдог эсвэл гэртээ хүн ажлуулдаг. Өдөр тутамынх нь ажилд тус болох, эмнэлэгийн туслалцаа үзүүлж өгдөг гэсэн үг. Chicago хотод настай хүн асардаг ажил хийдэг Монголчууд олон байдаг.
Энэ төрлийн ажлын цалин ямар байдаг вэ?
Цалингийн хувьд өдрийн 150-250 доллар, цагаар асардаг бол цагийн 10-15 доллар байдаг. Сард дунджаар 3000-4000 долларын цалинтай гэсэн үг.
Энд байдаг Монголчуудын ажил хийдэг хандлага өөрчлөгдөж байна
Таны хувьд бизнесээ эхлүүлээд 17 жил болчихсон юм байна. Америкт бизнес эрхлэх ямар байна вэ?
Байгаа газраа зохицож амьдрана л гэдэг болж байгаа л даа. Америкт ирж байгаа хүн бүр л эхлэх хөрөнгө байхгүй л энд ирдэг.
Америкт өөрөө л хичээх юм бол бүх зүйл боломжтой. Энд ирэхээр яалт ч үгүй өөрийгөө дайчлах хэрэг гардаг. Мэдээж, зөвшөөрөл, бичиг цаасны ажил ихтэй, цаг авдаг. Энэ бүхнийгээ зохицуулж л ажилах хэрэгтэй болно. Монголыг бодвол Америйн зах зээл маш их боломжтой байдаг. Ер нь арга, эвээ л олж чадвал Америкт 10 жилийн дотор саятан ч болох боломжтой байна.
Бизнесийнх нь цаашдын зорилго юу вэ?
Яг үнэндээ бол бизнесээ эхэлж байх үедээ цаашаа өсөх дэвших талаар бодож байгаагүй л дээ. Ерөөсөө л яаж илүү орлого олох уу гэж боддог байсан.
Одоо бол илүү бизнесийн стратегитай ажилллана гэж төлөвлөж гэж бодож байгаа. Манай бизнесийн давуу тал нь зардал багатай, гэртээ оффис хийгээд, үндсэндээ компьютер, гар утас, машин байхад л ажил маань явчихдаг. Миний өдөр тутамдаа хийж байгаа гол ажил бол хүмүүстэй ярина, өөрийнхөө бизнесийг хүмүүсд тайлбарлаж өгнө. Ажил хайж байгаа хүмүүсийг зуучилж өгнө. Биний хувьд 10н хэдэн жил ажиллачихсан болохоор миний ажиллах хүрээ буюу үйлчлүүлэгчийн хүрээ бол дажгүй болчихсон. Одоо харин бид хүрээгээ тэлэхийг илүүд үзэж байгаа. Chicago-гийн хойд эрэг буюу илүү санхүүгийн боломжтой хүмүүс рүү бизнесээ эхлүүлж таниулах гарцийг хайж байгаа.
Мөн манай Монголчуудын ажил хийх хандлага нь их өөрчлөгдөж байгаа сүүлийн үед. Өмнө нь ажил голдоггүй хийдэг байсан бол одоо харьцангүй ажлаа сонгож, хийхээсээ илүү Uber-т явах зэрэг хялбар ажил хийхийг боддог болж байна.
Энэ уялдааг бас тааруулах хэрэгтэй болж байгаа.
Ажилд зуучилсан шимтгэл нь хэдэн хувь бэ?
Ажилд зуучилсан шимтэлийн хувьд бол янз бүр байдаг. Яагаад гэвэл би ажил олгогч биш учраас тухайн ажлаасаа л хамаараад ажлынхан нэг долоо хоногийг нь шимтгэлд авдаг гэсэн үг л дээ.
За баярлалаа, та бүхний ажил амжилт хүсье