/Зураг дээрх жакузи Д.Одбаярын бариулсан жакузи биш болно./
Манай улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр 2019 оны 11-р сарын 1-нд Korean Air компанийн нисэх онгоцоор Сөүл хотыг зорих замдаа нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед халдсан шалтгаанаар саатуулагдаж, торгуулсан билээ. Түүнийг Монголд ирсэн даруйд иргэд эсэргүүцэж, цэцээс явахыг шаардсан ч тэр цэцийн даргын суудлаа өгөөд цэцийн гишүүн хэвээрээ үлдсэн юм.
“Ялгаварлалыг хариуцлагажуулъя” хөдөлгөөн Д.Одбаярыг хариуцлага хүлээхийг шаардаж, 2020 оны 2-р сарын 5-нд Төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг хүргүүлсэн билээ.
Харин манай сэтгүүлч Хууль зүйн сайд асан, АН-ын дэд дарга Х.Тэмүүжинтэй ярилцлага хийх үеэр түүнийг сайд ахуйд арын өрөөнд нь байсан жакузиг яах гэж, хэн бариулсныг асуухад “Тэр намайг байхад баригдаагүй, очиход байсан. Би өөрөө сэтгүүлчдийг орж үзүүлж байсан. Би Ц.Нямдорж сайдаас Хууль зүйн сайдын тамга гардаж авч байсан юм. Гэхдээ Ц.Нямдорж сайд тэр жакузиг бариулаагүй юм билээ. Хэн бариулсан гээд яамныхнаас асуухад Д.Одбаярын бариулсан жакузи гэж хэлж байсан” гэв. Харин Та жакузиг нь хэрэглэж үзсэн үү гэж асуухад “Би амьдралдаа хэрэглэж үзээгүй. Хууль зүйн сайд болоод тэр яаманд нэг тавилгыг нь ч өөрчлөөгүй. Яагаад гэвэл тийм хэмжээний зардал гаргах боломж байгаагүй, бүр баригдаж байсан барилгаа дуусгах мөнгөгүй байсан цаг үе” гэсэн юм.
Д.Одбаярын намтрыг ухвал Үндсэн хуулийн цэцийн цахим хуудаст
Жагарномч ДОРЖИЙН ОДБАЯР нь
2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан гэжээ.
Харин түүний хамгийн сүүлд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал
Д.Одбаярын өөрийн орлого 47 сая, гэр бүлийн орлого 39 сая. 320 сая төгрөгийн орон сууцтай. Тус бүр нь 50 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуй, тээврийн хэрэгсэлтэй. 330 төгрөгөөр үнэлэгдэх газартай ч ямар нэгэн үнэт эдлэлгүй. Дотоодын банк санхүүгийн байгууллагад 41 сая төгрөгийн хадгаламжтай. 188 сая төгрөгийн авлагатай хэмээжээ.
ЖАКУЗИ ГЭЖ ЮУ ВЭ?
Жакузи бол эмчилгээний ач тустай усны урсгалтай халуун “усан онгоц” бөгөөд амрах, усан эмчилгээ хийх, зугаа цэнгэлд ашиглагддаг. Орон сууц, оффис гээд хаана л бол хаана суурилуулах боломжтой. Италийн үндэсний компанийн анх гаргаж ирсэн бүтээгдэхүүн бөгөөд компанийн нэрээрээ нэрлэгджээ.