Өмнөд Солонгос улсын хөгжмийн зах зээлд жил болгон маш олон хамтлаг дуучид шинээр нэмэгддэг. Дан ганц энэ салбар руу хөл тавихаас гадна бусад хамтлагуудаасаа илүү нэр хүнд, шүтэн бишрэгчидтэй болохыг мөрөөддөг ч олонд танигдаж, алдар нэрийг олж авна гэдэг хялбар биш. Харин энэхүү амжилтыг олж чадсан цөөн хэдэн охидын хамтлагийн нэг “BLACK PINK” юм .
Тус хамтлагийн хамгийн анхны дуу “Boombayah” нь маш олон амжилтыг дагуулж “Billboard World Digital Songs” жагсаалтын нэгдүгээр байранд жагсаж байсан.
Улмаар 2016 оны наймдугаар сарын 8-нд “Square One” хэмээх цомгоо гаргаж таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Кпоп-д албан ёсоор хөл тавьсан билээ.
Тэд хоёр жилийн өмнөөс “Blackpink in Your Area” хэмээх өөрсдийн анхны аялан тоглолтоо эхлүүлсэн ба одоогоор 24 орноор аялан тоглолтоо хийсэн байна. Уг тоглолт 2020 онд Япон улсын Осака болон Фукуока хотод тоглолтоо хийснээр аялан тоглолт өндөрлөх юм.
Мөн хамтлагийн шүтэн бишрэгчдийн бүлгийг “BLINK” хэмээн нэрийддэг ба нийт 13 мянган шүтэн бишрэгч байдаг аж.
Аялан тоглолтын тасалбар хэдхэн өдрийн дотор дуусдаг бөгөөд шүтэн бишрэгчид нь өөрсдийн эх орондоо элгэмсэг дотноор хүлээн авсаар байна.