Холливудын алдарт жүжигчин Жонни Депп 2015 онд жүжигчин Эмбер Хердтэй гэр бүл болсон. Тэдний гэр бүлийн харилцаа урт үргэлжлээгүй, 18 сарын турш хамт амьдарсан байдаг. Харин гэр бүлийн хүчирхийлэл, маргаан зэрэг асуудал нь дуусаагүй байгаа билээ.
Хосууд 2016 оны наймдугаар сард салах өргөдлөө шүүхэд өгснөөс хойш асуудал улам хурцдаж, иргэний шүүхээр бие биенээ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан хэмээн буруутгаж, гомдол гаргасан.
2019 оны гуравдугаар сард Жонни Депп 50 сая долларыг иргэний шүүхээр дамжуулан Эмбер Хердээс нэхэмжилсэн бол хариуд нь Херд 300 гаруй хуудас материалыг Жонни Деппийн эсрэг гаргаж, нийтэд ил болгосон. Баримтын заримаас дурдвал 2015 онд хосууд хуримаа хийхээс өмнө Жонни Депп түүнийг зоддог байсан хэмээсэн байна.
Ташрамд дурдахад, гэрлэлтийн өмнө Эмбер Херд Жонни Деппийн нүүрэн дээр тамхи унтрааж байсан хэмээн Депп өөрөө мэдэгдсэн. Харин Эмбер Херд өөрийнхөө шарх, сорив болсон нүүр, гар болон гэрийнхээ эвдэрч, хэмхэрсэн тавилганы зургаа цацаж, хэдэн зуун мессеж, чатаа дэлгэсэн байна.
Мөн хамгийн ноцтой баримт нь Эмбер Херд Жонни Депп рүү шилэн сав шидсэнээс болж түүний гарын хуруу тасарч байсан аж.
Эх сурвалж: www.dailymail.co.uk