Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Увс нуурын мөс зарим хэсгээрээ нимгэрч, гол хэсэгтээ ангал үүссэн тул иргэдийг нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Өвлийн улиралд Тэс сумаас Улаангомын чиглэлд нууран дээгүүр зорчдог. Мөс бүрэн хөлдсөн үедээ зам товчилж, нууран дээгүүр 80 километр зам туулдаг байна.
Увс нуур нь давстай нуур учир нэгдүгээр сар гарч, идэр ес эхэлтэл бүрэн хөлддөггүй байна. Иргэдэд анхааруулсаар байгаа хэдий ч нууран дээгүүр зорчиж, амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулсаар байгааг мэдээллээ.
Гол мөрөн, нуурын мөс хангалттай хэмжээнд бэхжээгүй буюу нимгэн байгаа тул зам, цаг хугацаа товчилж мөсөн дээгүүр зорчихгүй байхыг иргэдэд онцгойлон анхаарууллаа.