Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор цэргийн болон нийгмийн даатгалын сангаас олгож байгаа 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.
Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болон нэмэгдэж байна.
Өөрөөр хэлбэл 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, тэтгэвэр авагчид хоёрдугаар сараас нэмэгдсэн дүнгээр тэтгэврээ авах юм.